Нутгаан эргэлээ........
2010-10-04,17:07
Цоорхойн рашаанаасаа дотроо дэвтээж
Цайдамын нуурнаасаа доголоон тэгшилж
Цагаан тэмээтийн дэрсэнд гунигаан тээглүүлж
Царцаагын энгэрт өвгөдөөн эргэлээ. Би нутгаараа явлаа
Хүрээн ногооны шагшуурганд шувуудтай дууллаа
Хүхээгийн голын зүлгэнд хүүхэд насаан дурслаа
Хүрэн улаахан чулуудтай хөлөөн ханьсууллаа
Хүн хүний нутгаан гэх сэтгэлийг өөрөө мэдлээ
Үлгэрт гардаг өвгөн Сүмбэр минь өвөртөлж хонолоо
Үүлсийг хормойдох Сансар хайрхан минь өглөө сэрээлээ
Үд дундын морин салхин Чойрын Богдод минь мөргүүллээ
Үлэмж яруухан миний л нутаг хүүгээн тэтгэж өндийлгөлөө.
Би нутгаан эргэлээ.
Билигт өдрийн нарыг тойруулж эргэлээ
Бичигт судрын насыг төөрүүлэн эргэлээ
Бий үгүйн зовлонт хорвоод би нутгаан насаараа эргэнэ ээ.........

Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
LetMaidar хэзээ бичсэн: 22:05, 2010-10-04 | |