Бадарчин

Блогийн бичигчид

  • Bulgaa88
  • smaidar
Бадар барьсан гуйлгачин аз жаргалын эрэлд бидэрнэ.

Басаж, хясаж орчлон шуурч орхиход бүдэрнэ.

Унасан хүн шазуур зуун босно. Зоримог алхана.

Уйлагнан цөхөрч суулгүй ялалтын дуу аяланхан алхална. С.Булган

Шинэ сэтгэгдлүүд

  • Найзын тухай бичлэгт Марал (зочин): МИНИЙ САЙН НАЙЗ БОЛ ХЭНЭЭС ЮУНААС Ч СОЛИХГҮЙ САЙН НАЙЗ ХЭН Ч НЭГЭН НАДААС ЧИ НАЙЗТАЙ ЮУ? ГЭЖ..
  • Найзын тухай бичлэгт ХҮН (зочин): МИНИЙ САЙН НАЙЗ БОЛ ХЭНЭЭС ЮУНААС Ч СОЛИХГҮЙ САЙН НАЙЗ ХЭН Ч НЭГЭН НАДААС ЧИ НАЙЗТАЙ ЮУ? ГЭЖ..
  • Найзын тухай бичлэгт Зочин: МИНИЙ САЙН НАЙЗ БОЛ ХЭНЭЭС ЮУНААС Ч СОЛИХГҮЙ САЙН НАЙЗ ХЭН Ч НЭГЭН НАДААС ЧИ НАЙЗТАЙ ЮУ? ГЭЖ..
  • Энэ өглөөний сэтгэгдэл бичлэгт Зочин: энэ өглөө маш гоё байн
  • Найзын тухай бичлэгт hi (зочин): yag unen....
  • Тэг цэг хоёр бичлэгт hi (зочин): erged teg dere irdeg bhasanaash kk uhaalag sanaashral bna idga uldeej boloh uu....
  • Percy Bysshe Shelly-гийн шүлэг бичлэгт Зочин:
  • Gloomy Sunday бичлэгт Зочин:
  • AMOR бичлэгт amur: Үнсэх тэр л агшинд Үгээр хэлэмгүй сайхныг мэдэрдэг Хайрт минь
  • AMOR бичлэгт Зочин:
  • Найзын тухай бичлэгт Зочин: ..
  • ОМАР ХАЙЯМ бичлэгт Garin:
  • ОМАР ХАЙЯМ бичлэгт upshot_gp:
  • ОМАР ХАЙЯМ бичлэгт LetMaidar:
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
47590 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 26-с 26-р хуудас. | дараах >>

Тал нутагт минь ирэх намар...

2010-09-22,15:10
Эргэн хурган хоргодох нялххан дэгдээхэй
Эмжээр сэмлэн аяглан ирвэлзэх салхин
Ээл бүлээхэн наран тушаа хөврөх цуваа
Энэ тал нутагт минь намар ирсэний дохио

Шархан дэрс, борогхон өвсөн найгаад л
Шанд бараадсан айлууд хаяа холдон нүүгээд л
Шатаам халах наран шартаа юу гэлтээ мэлийгээд л
Шаргалхан тал нутагт минь намар ирсэний дохио

Гүүн зэлэн дээр өнжих унага босоо зүүрмэглэж
Гүүргийн дуутай хонины бэлчээрт сэтгэл налайж
Гүнгэрваатай бурхадын тахил өрөмтөн хөөрч
Гүйгүүл тал нутагт минь намар ирсэний дохио

Царцаан царгиа алсарч, унага тамганы найр эхлэж
Цайдамын цагаан нуур шувуудаа үдэн эзгүйрч
Цантаж бөмбийсөн морины зоо шиг толгод жиндэж
Цагаан тэмээтийн талд намар ирсэний дохио

бичсэн: Чойрын Хүү төрөл: Тайтгарал | (13) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 192 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Сайн сайн уу Зэрэглээ бүсгүй минь ирмэх
Чойрын Хүү хэзээ бичсэн: 09:03, 2010-10-06 | |
shulegch zaluu sain baina uu? ирмэх
Зэрэглээ хэзээ бичсэн: 19:23, 2010-10-05 | |
Тэр ч зөв л дөө Жигүүр ээ. Гэхдээ хөдөөний мань мэт нь л хогоо хаа хамаагүй хаяж гарцгүй газраар гүйж жолоочийн уушигыг сагсайлгаж байгаа гэж үү. Хөдөөд чинь бас зарим нэгэн хотын гэх тодотголтой ойворгон хүмүүсээс илүү боловсон соёлтой хүнүүд байдийшд бас гоё шүү
Чойрын Хүү хэзээ бичсэн: 12:06, 2010-09-23 | |
Өөш би хөдөөний хүн за оо... Тэгээд надыг яахийн гээд пээдийхгүй юу кккккк....

би хөдөөнийх ч гсн Зүлгэн дээр гишгэхгүй байхийг хичээж, явган хүний гарц ойрхон байвал тэрүүгээр нь гарахыг хичээж, Хогоо ил задгай хаяхгүйг хичээж хармаалсаар байгаад хамаг хармаа маань түүнтийсэн байдгийн... Тэгээд гичээгээд л гичээгээд л явдагийшд smug smug
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 11:13, 2010-09-23 | |
манайх 9 үеэрээ хотынхтоглов,
үнэн шүү хө..би ч жалга довны үзлээ болье..миний эгдүү хүргээд байгаа юм нь тэдний ихэнх нь наргианы мэдрэмжгүйд л оршиж байна дээ...тэглээ гээд ч яахав дээ зааж өгөхөөс л бишдээ sleepy
upshot_gp хэзээ бичсэн: 10:59, 2010-09-23 | |
Та нар битий жалга довны үзэл гарга аа. хөдөөнийх гэсэн бүгдтэй харилцсан юм уу. зарим нэгэн хүнээр бүх л улс орон, нийгэм зэргийг төлөөлж ойлгох буруу биш үү. Хотынх гээд хөдөөний удам угсаагүй юм шиг битий ихэрх ээ андаа ирмэх
Чойрын Хүү хэзээ бичсэн: 10:54, 2010-09-23 | |
бас тэгж болно гэхдээ л хөдөөнийхөн хотын соёлыг мэддэггүй л юм байна лээ шд ичихээ мэдэхгүй бас наргианы мэдрэмжгүй. би бүр баримтаар ярьж чаднаа гэж!
upshot_gp хэзээ бичсэн: 21:21, 2010-09-22 | |
хот хөдөөгийн хоорондын ялгаа тэртээ тэргүй бий л дээ. Аль нэг талыг сайн муу гэх гээгүй юм. Би жишээ нь мал ахуйн наад захын юм юу ч мэдэхгүй. Хоёр гурван үеэрээ хотынх байсан юм чинь яах юм. Манайх наадмаар хонь гаргах гэж хүн урьж залж гэдэсийг нь цэвэрлэх гэж хэрэнтээл түнтэгнэдэг. Чанасан хойно нь ам хүрдэг хүн цөөн. Хаяхгүйн тулд ээж пирошки хийхээр бүгд идээд байгаан.  Гэхдээ энэ бүгд нь хотынх гэдгээрээ бахархаад байх юм уу эсхүл доошоо хийлгүүлээд байх юм биш л дээ
dadido хэзээ бичсэн: 20:22, 2010-09-22 | |
Мань чинь нүүдэлчин гаралтай хүн шд... smug smug
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 18:02, 2010-09-22 | |
Бүгд адилгүйшд. Царайтангууд гэж ирээд л хот нь хөгжил өөд дэвшээд байхад хөдөөний ичиж бөмбийсэн оюутанууд гээд л хэтэрхий жалга довны үзэл гаргаад байдаг нь муухашд хэхэхэ
Удамаараа Улаанбаатарынх юм шиг. Удамд нь хөдөөний хүн байгаагүйн байлгүй дээ. Монголд маань хотын гэх тодотгол хожуу үүссэн байх хэлээ гаргах
Чойрын Хүү хэзээ бичсэн: 17:47, 2010-09-22 | |
Гэхдээ чи гэхэд л Хөрслөг бор байтугай блак залуу байна лээ шд
ход ход smug
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 17:16, 2010-09-22 | |
Хүү мээнь хөдөөнөөс дандаа хөрслөг хүүхдүүд ирдэггүй шүү хэлээ гаргах
Их сургуульд ороход ичиж бөмбийгөөд байх зүйл юу байх билээ хө Их хотын ихэрхүү залуу мээнь хэлээ гаргах
Чойрын Хүү хэзээ бичсэн: 17:04, 2010-09-22 | |
хөдөөнөөс ирсэн хөрслөг царайтнууд
хөгжил өөд дэвших нийслэлдээ ирцгээж
их сургууль гэдэг эрдмийн босгоор
 ичэж бөмбийлгүйгээр орж байгаа нь намар ирсний дохио юм болов уу? даа.  
upshot_gp хэзээ бичсэн: 15:48, 2010-09-22 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 26-с 26-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Шүлэг
  • Санаашрал
  • Тайтгарал
  • Бухимдал

Шинэ бичлэгүүд

  • AMOR
  • ОМАР ХАЙЯМ
  • Хөх чоно минь чи
  • Луна
  • Advocatus diaboli
  • Heute morgen
  • Элигия
  • Melody
  • Gloomy Sunday
  • The wind rider
  • Гурвалжин
  • Ностальгия
  • Найзын тухай
  • Энэ өглөөний сэтгэгдэл
  • Санаа алдахуй энэ өглөө
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Бадарчин