Бадарчин

Блогийн бичигчид

  • Bulgaa88
  • smaidar
Бадар барьсан гуйлгачин аз жаргалын эрэлд бидэрнэ.

Басаж, хясаж орчлон шуурч орхиход бүдэрнэ.

Унасан хүн шазуур зуун босно. Зоримог алхана.

Уйлагнан цөхөрч суулгүй ялалтын дуу аяланхан алхална. С.Булган

Шинэ сэтгэгдлүүд

  • Найзын тухай бичлэгт Марал (зочин): МИНИЙ САЙН НАЙЗ БОЛ ХЭНЭЭС ЮУНААС Ч СОЛИХГҮЙ САЙН НАЙЗ ХЭН Ч НЭГЭН НАДААС ЧИ НАЙЗТАЙ ЮУ? ГЭЖ..
  • Найзын тухай бичлэгт ХҮН (зочин): МИНИЙ САЙН НАЙЗ БОЛ ХЭНЭЭС ЮУНААС Ч СОЛИХГҮЙ САЙН НАЙЗ ХЭН Ч НЭГЭН НАДААС ЧИ НАЙЗТАЙ ЮУ? ГЭЖ..
  • Найзын тухай бичлэгт Зочин: МИНИЙ САЙН НАЙЗ БОЛ ХЭНЭЭС ЮУНААС Ч СОЛИХГҮЙ САЙН НАЙЗ ХЭН Ч НЭГЭН НАДААС ЧИ НАЙЗТАЙ ЮУ? ГЭЖ..
  • Энэ өглөөний сэтгэгдэл бичлэгт Зочин: энэ өглөө маш гоё байн
  • Найзын тухай бичлэгт hi (зочин): yag unen....
  • Тэг цэг хоёр бичлэгт hi (зочин): erged teg dere irdeg bhasanaash kk uhaalag sanaashral bna idga uldeej boloh uu....
  • Percy Bysshe Shelly-гийн шүлэг бичлэгт Зочин:
  • Gloomy Sunday бичлэгт Зочин:
  • AMOR бичлэгт amur: Үнсэх тэр л агшинд Үгээр хэлэмгүй сайхныг мэдэрдэг Хайрт минь
  • AMOR бичлэгт Зочин:
  • Найзын тухай бичлэгт Зочин: ..
  • ОМАР ХАЙЯМ бичлэгт Garin:
  • ОМАР ХАЙЯМ бичлэгт upshot_gp:
  • ОМАР ХАЙЯМ бичлэгт LetMaidar:
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
48413 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 26-с 22-р хуудас. | дараах >>

Р.ЧОЙНОМ : НАМРЫН ТУХАЙ БОДОЛ

2010-10-06,14:59

 

Намар аа гэж юу сан билээ.
Наран шарсан тал сан билүү
Найранд барьсан ая сан билүү
Нахийтал сойсон морь сон билүү

Аяа хөөрхий
Намар аа гэж юу сан билээ.

Дуулъя даа би намар юугаа
Дууланхан байж уйлъя даа

Зүү шиг цэмцгэр ээжээс төрсөн
Зүрх шиг улаан хөвгүүн явахдаа
Намар аа гэж юу байдгийг
Насандаа мартамгүй ойлгож билээ.

Алаг утсаар захалж оёсон
Алга дарам алчуур дотор
Дундуурхан бооход ч багтах байсан
Дурлал – хагацал минь учирч билээ

Намуухан зүрхийг минь анх сүлбэсэн
Наалинхай харцны торгон үзүүрийг
Нандигнанхан дурсахдаа би
Намараа ! гэж шүүрс алднам.

Намайгаа орхиод шувуу шиг буцсан
Насан багын амрагаа бодохоор
Найдваргүй хагацлыг анх үзүүлсэн
Намрын салхин амтагднам даа.

Дуулъя даа би намар юугаа
Дууланхан байж уйлъя даа

Ханагар тал тоосронхон байна
Хамхуул өвс торолзонхон гүйнэ л
Хатсан өвс тасранхан хийснэ л

Хайран чиг зуны минь гурван сараа
Аяа хөөрхий алтанхан шаргал мөртлөө
Юугаар ч цэцэглүүлэшгүй намар
Юутай чи уйтгартай юм бэ.

Зүггүй насаа орхиод ирсэн
Зүүн зүгийн уудам талд минь
Зүрх нь эмтэрсэн монгол найраг
Зүйтэйхэн дуугаа дууланхан гэгэлзэж

Уулын оройг ширтдэгсэн дээ
Уулын тэр оройд гишүүний
Улаахан навч зүрх шиг
Унан тусан сэржигнэнэм билээ

Дуулъя даа би намар юугаа
Дууланхан байж уйлъя даа

Хусан модны нарийн үзүүр
Хуурай салхинд уйлагнан байна уу даа
Хун цэнгийн цагаахан жигүүр
Yүлэн цаагуур дэвэнхэн одно уу даа

Баяр баярын нь охь манлай
Бат сэтгэлийн нь онгон сахиус –
Бадамын талиман нүдтэй төрсөн
Миний л нэгэн алдрай.

Цагаа ирэхэд хунгийн далавч шиг
Цайранхан далланхан одох болов уу даа
Сэрүүн бүсийн нуур шиг би
Сэнгэнэн уйрмагтаад үлдэх болов уу даа

Аяа хөөрхий
Намар аа гэж юу сан билээ.

бичсэн: Чойрын Хүү төрөл: Тайтгарал | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 664 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 26-с 22-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Шүлэг
  • Санаашрал
  • Тайтгарал
  • Бухимдал

Шинэ бичлэгүүд

  • AMOR
  • ОМАР ХАЙЯМ
  • Хөх чоно минь чи
  • Луна
  • Advocatus diaboli
  • Heute morgen
  • Элигия
  • Melody
  • Gloomy Sunday
  • The wind rider
  • Гурвалжин
  • Ностальгия
  • Найзын тухай
  • Энэ өглөөний сэтгэгдэл
  • Санаа алдахуй энэ өглөө
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Бадарчин