Бадарчин

Блогийн бичигчид

  • Bulgaa88
  • smaidar
Бадар барьсан гуйлгачин аз жаргалын эрэлд бидэрнэ.

Басаж, хясаж орчлон шуурч орхиход бүдэрнэ.

Унасан хүн шазуур зуун босно. Зоримог алхана.

Уйлагнан цөхөрч суулгүй ялалтын дуу аяланхан алхална. С.Булган

Шинэ сэтгэгдлүүд

  • Найзын тухай бичлэгт Марал (зочин): МИНИЙ САЙН НАЙЗ БОЛ ХЭНЭЭС ЮУНААС Ч СОЛИХГҮЙ САЙН НАЙЗ ХЭН Ч НЭГЭН НАДААС ЧИ НАЙЗТАЙ ЮУ? ГЭЖ..
  • Найзын тухай бичлэгт ХҮН (зочин): МИНИЙ САЙН НАЙЗ БОЛ ХЭНЭЭС ЮУНААС Ч СОЛИХГҮЙ САЙН НАЙЗ ХЭН Ч НЭГЭН НАДААС ЧИ НАЙЗТАЙ ЮУ? ГЭЖ..
  • Найзын тухай бичлэгт Зочин: МИНИЙ САЙН НАЙЗ БОЛ ХЭНЭЭС ЮУНААС Ч СОЛИХГҮЙ САЙН НАЙЗ ХЭН Ч НЭГЭН НАДААС ЧИ НАЙЗТАЙ ЮУ? ГЭЖ..
  • Энэ өглөөний сэтгэгдэл бичлэгт Зочин: энэ өглөө маш гоё байн
  • Найзын тухай бичлэгт hi (зочин): yag unen....
  • Тэг цэг хоёр бичлэгт hi (зочин): erged teg dere irdeg bhasanaash kk uhaalag sanaashral bna idga uldeej boloh uu....
  • Percy Bysshe Shelly-гийн шүлэг бичлэгт Зочин:
  • Gloomy Sunday бичлэгт Зочин:
  • AMOR бичлэгт amur: Үнсэх тэр л агшинд Үгээр хэлэмгүй сайхныг мэдэрдэг Хайрт минь
  • AMOR бичлэгт Зочин:
  • Найзын тухай бичлэгт Зочин: ..
  • ОМАР ХАЙЯМ бичлэгт Garin:
  • ОМАР ХАЙЯМ бичлэгт upshot_gp:
  • ОМАР ХАЙЯМ бичлэгт LetMaidar:
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
47589 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net

Гурвалжин

2010-10-23, 14:34
Fata viam invenient

Хэнээс ч юм зугтана тэр
Хэн ч юм таагүй санагдаж
Эрт, орой хэзээ нэгэн цагт эргэж уулзана тэд

*  *  *

The moon

Талаар нэг саран бутарчээ
Тэнгэрийн оддын хуулбар гэлтэй
Өвлийн шөнө цэнхэртэнэ

*  *  *

Einsiedler

Ганцаар торойх өнчин хайлаас чи
Голын тэртээд ногоорон найгах
Олон моддод атаархана уу?

*  *  *

The truth

Хорвоо дээр үнэн гэж байдаг бол
Худал дунд манаргаж явахад минь
Хэрэгтэй цагтаа очноо гээд мушийж суугаа биз






...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: LetMaidar төрөл: Шүлэг | (4) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 385 удаа

Ностальгия

2010-10-22, 10:26
Миний чулуун тоглоом- балчир минь
Мичид гялалзах тэнгэр дор
          Даарч л хоносон болов уу?
Миний чулуун морь- бага нас минь
Мэлмэрэх борооны дусалд
          Шилгээж л хоноо доо
Миний чулуун гэргий- хонгор нас минь
Мөнгөн сарны туяан дор
          Санаж л уйлаа даа
     Миний нутгийн хөх цахиуртай
     Мэлмий тунгалаг уулс минь

С.Майдар


...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: LetMaidar төрөл: Шүлэг | (9) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 451 удаа

Найзын тухай

2010-10-21, 10:51
Upshot дүүдээ сургамжлах нь

Гэрэлтэйхэн хорвоод мандаж явахад
Сүүдэр шиг үнэнч найз олон
Гэгээгүй харанхуйд тэмтчиж явахад
Сүүмэлзэх бараа ч тэднээс үгүй

[Дэлгэрэнгүй...]
бичсэн: LetMaidar төрөл: | (5) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1656 удаа

Энэ өглөөний сэтгэгдэл

2010-10-21, 09:50
Энхрийхэн цогцос хийгээд алхаа
Эелдэг үгс болоод ялдам дуу
Энэ бүгд нийлээд яруу
Элладын дагнис мэт үзэсгэлэн

С.Майдар

[Дэлгэрэнгүй...]
бичсэн: LetMaidar төрөл: | (9) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 592 удаа

Санаа алдахуй энэ өглөө

2010-10-20, 10:15
Цав цагаан салхиний үзүүрт
Цэнхэр аялгуу намилзан алдрахад
Цэл залуу насны дурсамж
Цал буурал тоосонд дарагдана

С.Майдар

[Дэлгэрэнгүй...]
бичсэн: LetMaidar төрөл: Шүлэг | (5) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 523 удаа

Percy Bysshe Shelly-гийн шүлэг

2010-10-19, 10:28
Оршил: Eternallzul22 ингэж зүрхэлсэнд ахыгаа уучлаарай. Хэрэв орчуулга минь муу болсон байвал хэлээрэй

Оргилт булаг хоржигнонхон голд цутгаж
     Харин гол нь Далайд нийлнэ
Огторгуйн салхин өнө мөнхөд
     яруухан үлээнэ
Бүх зүйл жам ёсоороо
     Орчлонд үүнээс илүү эгэл нь үгүй ээ
Нэгэн сэтгэлээрээ учран золговч
     Яахаараа би чинийх бус юм бэ?

Тэгээд давалгаад биесээ тэвэрч
     Уулс хүртэл огортгуйтай янаглан байхыг хараач
Тэгвэл ахдаа үл тоогдсон
     Цэцэгхэн дүү нь хэцүү еэ
Наран цацаргаараа дэлхийг тэвэрэхэд
Сарны туяа тэнгисийг үнсэн байна.
Хэрвээ чи минь намайгаа үнсэн таалахгүй юм бол
     Энэ бүх...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: LetMaidar төрөл: Шүлэг | (10) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 751 удаа

C'est etonnant

2010-10-18, 22:58
Тэр хаврын зүрхэнд шивнэсэн үг чинь
Одоо...
Түүртсэн амьдралын тохом дор нуруугаа авчихаа юу
Үүнээс хойш...
     Үүлгэр бодол зуны нар шиг толгой
     Мансууруулж...
     Үлэмж хорвоод үймэх хүмүүсийн дунд
     Би цор ганцаараа...
Үзэж дуулсан минь их биш байтлаа
Үлдээсэн мөрөө болноо гэж бодох боллоо
     УБ хот. 2010.10.12 С.Майдар

[Дэлгэрэнгүй...]
бичсэн: LetMaidar төрөл: Шүлэг | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 340 удаа

NILLIUS IN VERBA

2010-10-18, 17:08
Хүн хүнээс этгээд гэнэм намайг
Хэрээдийн доторх цагаан хэрээ бус уу би
Хүсэл бодлоо дэлгэж тавьсандаа
Хэний өмнө толгой бөхийлгөх билээ би
Этгээд бүхнийг минь та нар харж
Энэ бүхнээ хэнээр ч заалгахгүй
Миний хэлсэн хийсэн минь
Миний хүсэл зоригийнх юм
Миний нүглийн төлөө санаа бүү зовогтий
Манхайх тэнгэр харж буй
Алив үйлдсэн буяныг ч
Ад чөтгөр бүртгэж байгаа
Хэрээдээс хөөгдсөн цагаан хэрээнд
Хар хэрээдийн үг хамаагүй бус уу

PS: Найзуудаа та нарт хандаагүй шүү. Хандах хүн байсан болоод энэ гарсан юм. Гэхдээ Энийг унших магадгүй бүх хүнд хамаагүй.


...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: LetMaidar төрөл: Шүлэг | (14) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 261 удаа

MEMENTO MORI

2010-10-18, 14:01
Битүү ширэнгэнд салбаран байтлаа
Бидэрч олсон жим зөрөг
Балархай шижим, налсан өвс
Би дахин зам дээр гарав
     Эхлэл болоод төгсгөлгүй энэ зам
     Элч хийгээд явуулын хөлд элээд
     Эрин зууныг дамнан зурайх ажгуу
     Энэ замд өөдлөгсдийн яс овоорон
     Ээрэм тал шиг чимэгтэйеэ цавцайна.
Эхлэл болоод төгсгөлгүй энэ замаар
Элэн бүдэртэлээ би алхах болно.
Энэ зам

      УБ хот. 2010.10.10 С.Майдар

...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: LetMaidar төрөл: Шүлэг | (31) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 290 удаа

Tibi et igni

2010-10-18, 12:28
Хаа нэгтээ чулуудаж орхиод
                                    мартсан
Хумхиж базаад шидсэн үзэг
                                      цаасыг
Өөрийн эрхгүй тэнийлгэж үзгийг минь гарт
                                                              бариулах
Өнгө биегүй чи хэн бэ?
     Үлэмжийн гуниг цээж урахад
     Үгээр цаас бөмбөгдүүлэх нь юу сан билээ
     Цааснаас амилсан үгнээс
     Царайлаг бүсгүйн нулимс үнэртэх шиг... цааш нь
Час улаан болоод цус минь урссан юм шиг
Үгүй ээ, хараал идсэн үзэг чамайг би
Үүрд олдохооргүй чулуудаж орхиё
Цус нулимстай энэ цаасыг ч цугт бас ураад хаяая.
                    ...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: LetMaidar төрөл: Шүлэг | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 358 удаа
Эхлэл | << өмнөх | Нийт: 3-с 2-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Шүлэг
  • Санаашрал
  • Тайтгарал
  • Бухимдал

Шинэ бичлэгүүд

  • AMOR
  • ОМАР ХАЙЯМ
  • Хөх чоно минь чи
  • Луна
  • Advocatus diaboli
  • Heute morgen
  • Элигия
  • Melody
  • Gloomy Sunday
  • The wind rider
  • Гурвалжин
  • Ностальгия
  • Найзын тухай
  • Энэ өглөөний сэтгэгдэл
  • Санаа алдахуй энэ өглөө
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Бадарчин