Бадарчин

Блогийн бичигчид

  • Bulgaa88
  • smaidar
Бадар барьсан гуйлгачин аз жаргалын эрэлд бидэрнэ.

Басаж, хясаж орчлон шуурч орхиход бүдэрнэ.

Унасан хүн шазуур зуун босно. Зоримог алхана.

Уйлагнан цөхөрч суулгүй ялалтын дуу аяланхан алхална. С.Булган

Шинэ сэтгэгдлүүд

  • Найзын тухай бичлэгт Марал (зочин): МИНИЙ САЙН НАЙЗ БОЛ ХЭНЭЭС ЮУНААС Ч СОЛИХГҮЙ САЙН НАЙЗ ХЭН Ч НЭГЭН НАДААС ЧИ НАЙЗТАЙ ЮУ? ГЭЖ..
  • Найзын тухай бичлэгт ХҮН (зочин): МИНИЙ САЙН НАЙЗ БОЛ ХЭНЭЭС ЮУНААС Ч СОЛИХГҮЙ САЙН НАЙЗ ХЭН Ч НЭГЭН НАДААС ЧИ НАЙЗТАЙ ЮУ? ГЭЖ..
  • Найзын тухай бичлэгт Зочин: МИНИЙ САЙН НАЙЗ БОЛ ХЭНЭЭС ЮУНААС Ч СОЛИХГҮЙ САЙН НАЙЗ ХЭН Ч НЭГЭН НАДААС ЧИ НАЙЗТАЙ ЮУ? ГЭЖ..
  • Энэ өглөөний сэтгэгдэл бичлэгт Зочин: энэ өглөө маш гоё байн
  • Найзын тухай бичлэгт hi (зочин): yag unen....
  • Тэг цэг хоёр бичлэгт hi (зочин): erged teg dere irdeg bhasanaash kk uhaalag sanaashral bna idga uldeej boloh uu....
  • Percy Bysshe Shelly-гийн шүлэг бичлэгт Зочин:
  • Gloomy Sunday бичлэгт Зочин:
  • AMOR бичлэгт amur: Үнсэх тэр л агшинд Үгээр хэлэмгүй сайхныг мэдэрдэг Хайрт минь
  • AMOR бичлэгт Зочин:
  • Найзын тухай бичлэгт Зочин: ..
  • ОМАР ХАЙЯМ бичлэгт Garin:
  • ОМАР ХАЙЯМ бичлэгт upshot_gp:
  • ОМАР ХАЙЯМ бичлэгт LetMaidar:
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
47343 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net

AMOR

2011-02-25, 10:43
Намайг үнсдэг уруулыг чинь
Насаараа би хайрлана
Чамдаа итгэдэг сэтгэл минь
Дандаа хэвээрээ байгаасай
     Жаргалтай үеэ дурсаж явбал
     Дандаа хэвээрээ байнаа
Тийм үү?

Майдар

[Дэлгэрэнгүй...]
бичсэн: LetMaidar төрөл: Шүлэг | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 588 удаа

ОМАР ХАЙЯМ

2010-11-16, 13:44
оршил: Надаас үнэндээ юу ч гардаггүй. Арга ядаад энэ эрхмийн 4 мөртийг оруулав.

Хувь заяа замыг минь урьдаар бийрээр зуржээ
Хувьтай хувьгүй хэмээн намайг зэмлэх юун?
Хэрвээ маргааш муу үйл тохиовол би буруутан гэж үү?
Хэдийн шийдэж хийлгээд одоо намайг зэмлэх юун!

Омар Хайям

[Дэлгэрэнгүй...]
бичсэн: LetMaidar төрөл: | (4) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 737 удаа

Хөх чоно минь чи

2010-11-10, 11:58
Амьтанд адлагдавч, арчгүйхэн төрөөгүй нь
Аргатай ,эртэй дээ ч юмсан уу
Сэрвээний үсэндээ сүлдэлж омгоо гаргасан
Сүүлээ буулган давхиж аргаа нуусан
Тэнгэр, уулын заагийг холбон наадах
Тэмцэл хатуу хөх чоно минь
Чамайг магтавч ямархантай нь зүйрлэх вэ
Чамайг муулавч альхантай нь адилтгах вэ

[Дэлгэрэнгүй...]
бичсэн: LetMaidar төрөл: | (7) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 579 удаа

Луна

2010-11-07, 08:39
Оршил: Манай блогчид дунд Луна гээд л нэг эмзэг охин байгаад байгаа юмаа. Түүнд зориулж энэ дууны үгийг оруулав. София Ротару дуулсан юм.

1. День промчался не заметно
Выпит до дна
День промчался до рассвета в небе луна
В луннам свете ярче краски с виду просты
Стали нежней и прекрасней
Цветы
Мир волшебной полон тайны
Светит луна
Час влюбленных, час свиданий
Он и она
Час влюбленных, с ними вечно
Доля одна
Рядом цветы и конечно, Луна
     Луна луна... Цветы цветы
     Нам часто в жизни не хватает друзей и доброты
     Луна луна... Цветы цветы
     Все кто влюблен и доверяют надежды и мечты
2. Жизнь чудесна, если м...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: LetMaidar төрөл: | (13) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 458 удаа

Advocatus diaboli

2010-11-06, 09:59
...Бурхны элч бөгөөтөл чөтгөрийн зарц би вээр
Буяныг хичээн санавч нүглийг хураах ажоом.
Би гэтэл би биш
Билүү гэвч чулуу биш
Бичигт хорвоогийн хар цагаанд
Битүүхэн хэд хувилна би гэж би биш ...

С.Майдар
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: LetMaidar төрөл: | (11) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 483 удаа

Heute morgen

2010-11-05, 10:57
Хараагүйн нүдэн. Таяг зам дээр тэмтчихэд
Хийлийн чавхдас тасарч, сэтгэлд харвахад
Хүмүний зовлонд хорвоо хатуурсан ч юмсан уу
Хэн нэгний инээд чихэнд зовлон унагана

С.М

[Дэлгэрэнгүй...]
бичсэн: LetMaidar төрөл: | (5) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 469 удаа

Элигия

2010-11-04, 15:49
Нүглийнхээ хүндийг дүүжлүүрт мэдэрсэн хөөрхий Вийоны
Нүцгэн шүлгүүд сэтгэлд минь хамгаас ойр
Гараа угаалгүй шүлэг бичихийг
Гарцаагүй надад Вийон сургажээ
Амьдралын гашуунд тэр автаад
Амтат гашишт мансуурчдээ
Аялгуу шүлэг нь диваажингаас там руу нисэж
Арчгүй зүрх хар даранам орчихуйд
...Тэртээ хаа холд...
Энэтээ энүүхэн ойр
Амьдрал гашуун
Амьдрал үнэнээрээ үхэлд содон
Амьдралд мансуурнам

С.М


...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: LetMaidar төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 474 удаа

Melody

2010-11-04, 13:50
Орох цасны чимээгүй будраа шиг
Оройтсон намрын шаргал төгөл шиг
Чимээгүй огторгуйн харвасан од шиг
Чихэнд содон энэ аялгуу юусан билээ?
     Зогссон зүрх амилаад цохилох шиг
     Зүүдэнд бага нас минь ороод уйлах шиг
     Энэ аялгуу эгэл хөөр юм уу
     Энэ аялгуу эгнэшгүй гуниг юмсан уу?

С.Майдар

[Дэлгэрэнгүй...]
бичсэн: LetMaidar төрөл: | (9) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 457 удаа

Gloomy Sunday

2010-10-25, 10:25
Хугархай гитараараа Төмөрхуяг
          солгой тоглоход
Хугасалсан архиний сүүдэр гэрэлд
          болортоод
Сөлөр Төмөрхуягийн сувдран
          бөмбөрөх нулимс
Согтуу миний цээжийг хага
          яран урсана
     ...Хэзээ нэг цагт, тэр үед
     Хун, хэрээ хоёр хүзүүгээ орооцолдуулан үхэхэд
     Хэрэв би чадвал амьсгаа тасрахдаа
     Хэгжүүн инээж үлдэхсэн гэж мөрөөднөм
          Хэзээ нэг цагт, тэр үед
          Хэрэв бодсоноор минь болох юм бол...
...Гитарын утас
Гаслант аялгуугаар дуулна...

УБ хот. Ням гараг. С.М.

...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: LetMaidar төрөл: Шүлэг | (17) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 612 удаа

The wind rider

2010-10-24, 09:43
Галидасын үгийг сэтгэлдээ шингээж
Салхинд шившээд
Ганцаардлын харгуйгаас цэцэгс түүнэм
Чи тэндээ л буй бол
Чихэнд тань салхи хүргэх вий

[Дэлгэрэнгүй...]
бичсэн: LetMaidar төрөл: | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 474 удаа
Эхлэл | << өмнөх | Нийт: 2-с 1-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Шүлэг
  • Санаашрал
  • Тайтгарал
  • Бухимдал

Шинэ бичлэгүүд

  • AMOR
  • ОМАР ХАЙЯМ
  • Хөх чоно минь чи
  • Луна
  • Advocatus diaboli
  • Heute morgen
  • Элигия
  • Melody
  • Gloomy Sunday
  • The wind rider
  • Гурвалжин
  • Ностальгия
  • Найзын тухай
  • Энэ өглөөний сэтгэгдэл
  • Санаа алдахуй энэ өглөө
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Бадарчин